Tuesday, June 6, 2017

ХҮҮХДЭД ЗОРИУЛААГҮЙ ХҮҮХДИЙН КОНТЕНТ



Кино театрт охинтойгоо хүүхэлдэйн кино үзэх гэсэн биш хэлмэрч хийсээр байгаад таарлөө. Хөөрхий минь дүрсийг нь харж, тас тас хөхөрч баясаж байгаад, миний хааяа нэг хүмүүсийн тав тухыг алдагдуулахгүймсэн гэсэндээ шивнэж хэлсэн ганц хоёр өгүүлбэрээр л тэр контентийг дүгнээд гарч ирэх шиг боллоо. Хүүхдэд зориулсан үзвэр байтал доороо хадмал орчуулгатай байх чинь ёстой балай хог байна.
Үзвэр дуусахад ээж аавынхаа өвөр дээр унтсан баахан хүүхдүүд. Аргагүй шд. Ойлгохгүй байгаа юм чинь. Уншиж чадахгүй. Чаддаг байлаа ч нүдээрээ хурдан гүйлгээд ойлгож амжихгүй. Унших гэж үсэглэсээр байтал кино нь юу болоод байгааг бүрэн харахгүй. Ийм л байна. 
Гадаад хэл дээрх хүүхдийн кино, хүүхэлдэйн киног дуу оруулгатайгаар орчуулаад гаргах уг нь нэг их хэцүү ажил биш байлгүй дээ. Эсвэл цаадуул нь болохгүй гээд гар хөлийн үсгийг нь авчихсан байдаг юм болов уу. Хар ухаанаар бодоход л хүүхэд ойлгохоор бол илүү олон хүн үзмээр юм.
Мэдэхгүй ээ, миний бичкэн оюун ухаан үүнийг ухаж ойлгохгүй байна.
Хэлмэрч хийж хажуу хавирганыхаа хүмүүсийн тав тухыг алдагдуулаад амжсанаа хар шөнөөр санан санан бичиж суугаа Ариунаа.

2 comments:

  1. Studiud zuwshuurdguin. Zarim n l haya neg zuwshuurdug

    ReplyDelete
  2. Harin heleed yughew 1nt mongo tolj uzej bhad heden duu oruulagch holslood eh heleeree uzuulj boldogguig ochnoon jil gaihaad l yvaad bna getel oros morosod heseghen gardag duu huuriig ni hurtel orchuulaad duulaad bdgiin bnalee uneheer sonin shuu

    ReplyDelete