Tuesday, June 6, 2017

ДҮҮДЭЭ


Өөрт минь ямар хамаа байхав
Өмнөхөө л хичээвэл барав гэж 
Тас хэлээ хазаад өнгөрмөөр байвч
Тэсгэл алдан учирлаж нэг үзээд
Ад болж 
Ам руугаа алгадуулах үе байх юм
Алдлаа даа яг энэ
Ахиж нэг бүдрэх нь гэж
Хэдэнтээ шаналж, бодон зүүдлэвч
Хэлээд нэмэр болохгүйг нь мэдрээд
Толгой сэгсэрч
Тэрхэн үгээ залгих үе ч бишгүй юм
Эгч нь мундаг хүн бишээ!


Нас залуу, туршлага ч хомс
Гэхдээ чиний насан дээр
Яг л дүү шигээ
Омголон, бардам
Бүхнийг өөрөө чадна
Би мэдэж байна гэж явахдаа
Хожсон мэт санагдавч
Алдаж явсан нь олон байжээ
Төрсөн байтлаа төөрсөн мэт
Дотно байх учиртай ч дэндүү хол
Дүүдээ эгч нь
Дахин нэг учирлаж хэлэх гэсэн юм
Бүр дараа
Тэр үед л та
Тэгээд хэлэхгүй яасым гэж
Адлуулж байснаас
Ахин нэг удаа оролдоод үзье
Эгч нь!
Нэгнээ түшээд
Ухаантай амьдарвал
Чиний минь
Ирээдүй гэрэлтэй бол
Эгч гэж нэрлэгдсэний минь гавьяа тэр!

No comments:

Post a Comment