Tuesday, June 6, 2017

ТӨСӨӨЛӨЛДӨӨ ХҮЛЭГДЭГЧ


    Бодит байдал биш, төсөөлөлдөө хүлэгдэж амьдрагсдын нэг нь би. Ургуулан бодох чадвар өндөр, ядаж байхад тэрэндээ 100 хувь итгэдэг. Гэм нь үүнээсээ болж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч шаналгадаг. Хэзээнээс ийм болсноо мэдэхгүй. Нэг л мэдэхэд хэт эмзэг, итгэлээ их амархан алддаг нэгэн болчихож. Гэхдээ анхнаасаа ийм байгаагүйгээ л санаж байна. 
    Хэт их итгэл хүлээлгэсэн хүндээ урам хугараад, нуруугаа авхуулчихаар ингэдэг юм уу? Тэр нь олон давтагдаад ирэхээр хэнд ч итгэхийг хүсэмгүй санагддаг юм болов уу, мэдэхгүй.
Бүр залхмаар, өөрөөсөө ч зугатмаар тэнэг, хөгийн мэдрэмж. Тэрхэн хэсэг хугацаанд л сэтгэл, бодлоо удирдаж чадахгүй төсөөлөлдөө автчихсан л тууж явна. Нэг л мэдэхэд шаналчихсан...
Дараа учирсан бүхэндээ ингэж итгэл хүлээлгэж чадахгүй, төсөөллөөсөө болж сэтгэлээ бүрэн нээж чадахгүй байх вий гэхээс айж байна. 
Хүлээснээс тайлагдмаар байна. Хэдий хэр хугацаа орох байсан ч хамаагүй. Бодитоор хармаар байна.

1 comment: