Өөрт төрсөн сэтгэгдлээ яг тэр хэвээр нь буулгаж, хожмын нэг өдөр яг мэдрэмжээ мэдрэх зорилгоор эхлүүлэв Instagram: @ariuniq
Saturday, September 3, 2016
Мөлжүүр ихтэй нь дээр
Өнөөдөр алдарт Битлз хамтлагийн өлгий нутаг Liverpool орчихоод ирлээ. Үнэхээр таалагдлаа. Тэгээд нэг ийм хүн зорьж ирээд сонирхчихоор зүйлтэй болгох юмсан гэж Улаанбаатараа бодож суулаа. Энэ хот хөлбөмбөгийн баг, Битлз хамтлагаараа дэлхийд данстай, өнцөг булан бүрээс гадаадын жуулчид, аялагчид зүглэсэн, хөл хөдөлгөөн ихтэй юмаа.
Түүнийгээ дагасан жижиг бизнесүүд ч их. Битлзийн жижигхэн магнет, аяга, футболка зарах дэлгүүрээс эхлээд тоглолтыг нь 10 минут 4D-ээр үзүүлдэг газар, музей, хөгжмийн сургалтууд гээд ганцхан зүйлийг бүхэл бүтэн хот мөлжөөд амьдарч болоод л байна. Манай нийслэл хотод хүнд үзүүлчихээр юу байна гэж бодоод үзтэл Богдын музей, Чойжинлхамын музей л нэрлэгдэх юм. Даанч мөлжүүр бага. Хэзээ болтол агуу их Чингис хаанаасаа өөр бахархах зүйлгүй, гадныхныг биш дотоодынхноо аар саар мөлжиж амьдрах юм бол доо хө.
2016.08.29
ЛИВЕРПҮҮЛ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment