Friday, September 9, 2016

Гуравдагч орны иргэн болохоор!!!

Гуравдагч орны иргэн болохоор!!
Бүгд тэгш эрхтэй гэгддэг ч үнэндээ тийм биш. Ялангуяа ГУРАВДАГЧ орны иргэн бол бүр ч биш.
Аливаа өрсөлдөөн, боломжийн төлөөх тулаанд хүч чадал, мэдлэг боловсролоосоо болж биш гуравдагч орны иргэн учраас гурван алхмын хойноос, ижил бус шугамаас оролцох яг тэр үед ядаж муу зүүн европт төрсөн байсансан бол гэсэн ад чөтгөрийн бодолд хэдийнэ эзэмдүүлэх юм.

Хэзээ толгой шиг толгойтой, жинхэнэ лидерүүдтэй болж өөрийнхөө халаасыг биш энэ улс эх орны ирээдүйг түнтийлгэж, гуравхан сая хүнээ ГУРАВДАГЧ гэж ад үзүүлэхгүй амьдруулах юм бол???
Хэзээ бид хүнээс гуйж биш гуйлгаж, авч биш өгч, гадагшаа дүрвэх биш эх орон руугаа, хөгжил дэвшил рүү тэмүүлдэг болох юм бол???
Хэзээ энэ бүх жүжиг дуусч, хэзээ зөв голдиролоор өөд тэмүүлэх бол???

Улаан, цэнхэр, ногоон аль ч өнгийг биш, зүгээр л зөв замыг хүсч байгаа ГУРАВДАГЧ орны иргэн Ц.Ариунаа

2016.09.09
Олдам

No comments:

Post a Comment