Өөрт төрсөн сэтгэгдлээ яг тэр хэвээр нь буулгаж, хожмын нэг өдөр яг мэдрэмжээ мэдрэх зорилгоор эхлүүлэв Instagram: @ariuniq
Tuesday, September 6, 2016
Тэр үед л
Амьдралд ганцхан удаа өнгөрсөн цаг үе рүүгээ буцах, эсвэл хэсэг үеийг алгасаад ирээдүй рүүгээ очих боломж байдаг байсан бол та ашиглах байсан уу? Туулж өнгөрүүлсэн бүхэн минь дийлэнх нь бидний шийдвэрээс үүдэлтэй, ирээдүй минь ч бидний зорилготой салшгүй холбоотой ч гэлээ...
Компьютерээр бол Ctrl+Z гэсэн ганцхан товчлуур дараад хийсэн үйлдлээ ухрааж болдог шиг хүний амьдралд тийм боломж байдаггүй нь энэ бүх цаг хугацааг үнэ цэнэтэй болгож буй ганц шалтгаан юм уу даа.
Хэзээ ч өөрчлөгдөхгүй, хэзээ ч хуучиршгүй, хэзээ ч хувиршгүй мэт санагдах зүйлс 10, 20 жилийн дараа яг энэ хэвээрээ байх болов уу.
Эсвэл тархин дахь БАЙСАН гэсэн фолдерын мухарт хааяа нэг сөхөгдөж, "тэр үед л" гэсэн тайлбартай хэвтэж байх юм болов уу.
2016.09.06
Oldham
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment