Өөрт төрсөн сэтгэгдлээ яг тэр хэвээр нь буулгаж, хожмын нэг өдөр яг мэдрэмжээ мэдрэх зорилгоор эхлүүлэв Instagram: @ariuniq
Monday, September 26, 2016
ЗАЛУУ НАСАА, ЧИ ДАРАА АХИЖ ИРЭХ ҮҮ??
Үргэлж л арваннаймт байх юм шиг, үргэлж л ирвэж дэрвэнхэн явах юм шиг санаж дээ гэж хэлэх буурлын үг... Амьдралынхаа сүүлийн мөчийг хүлээж суугаа өндөр настай өвчтөнүүдээс "та амьдралаа эргээд харахад юунд хамгийн их харамсч байна" гэж асуухад бүгд хийсэндээ биш, ХИЙЖ АМЖААГҮЙ зүйлдээ л харамч байна гэж хариулж. Тэр л үед зориглож хийсэн бол, тэр л үед хойш суугаагүй бол, тэр цаг мөчид л шийдэж чадсан бол гэх асар их харуусал.
Бид мөнх залуу хэвээрээ байх юм шиг бүгдийг ДАРАА НЬ гэж хойшлуулдаг. Өнөөдрийн хувьд мөнгө, ажил, карьер, улс төрийн хөгжил чамд чухал байж болно. Гэхдээ залуу нас чинь энэ бүхний хажуугаар цаг мөч өнгөрөх тусам урсан алга болсоор л байна, тасралтгүй.
Өчигдөрхөн эрүүл саруул, амьдралынхаа төлөө гээд завгүй ажиллаж байсан цэл залуу хүн маргааш энэ хорвоогоос бүрмөсөн явахад түүнээс хоосон мөрөөдөл нь л үлдэнэ.
Wednesday, September 21, 2016
"УРАМ" хэмээх сэтгэлийн ВИТАМИН
Энэ витамин олдоц тун ховор. Учир нь үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүн бэлэн болмогц тараахгүйгээр шууд устгадагтай холбоотой. Хуурамч, "A, B copy" нь харин их. Хуулбар нь атаархлын өнгө аяс, худлаа нь илт, хөөргөсөн агаарын үгсээр илэрнэ. Урам хэмээх витаминыг угтаа бол та, би, хэн ч байсан үйлдвэрлэдэг. Харамсалтай нь тэр бүр хэрхэн гаргахаа мэддэггүй, эсвэл импортлочихвол дотоод нөөц дуусна гэж айдаг байх.
Sunday, September 18, 2016
ХУВИА ХИЧЭЭ ХОНГОР МИНЬ!
Ингэж хэлэхээр хэн нэгний өөдөөс арсалзсан, шүүмжилсэн өнгө аясыг буцаагаад шидэж байгаа мэт санагдаж магад. Гэхдээ энэ удаад би нөгөө утгыг нь гаргахыг оролдлоо.
Чи л өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч чамайг хайрлахгүй гэх үгийг өмнө нь хэн нэгнээс хэдэн зуун удаа сонсож байсан л биз? Ажаад байхнээ бүсгүйчүүд бид өөрийгөө хайрлаж байгаа нь энэ гэж хааяахан нэг шинэ юм худалдаж авах, үс хумсаа янзлуулахаас хэтрэхгүй. Бидний өөрийгөө хайрлаж чаддаггүйн хамгийн том илрэл хайр дурлал гэх нэрийн дор хэн нэгний хараат болох явдал. Хайрлуулах, халамжлуулах гэж хүнтэй нийлдэг болохоос биш эрх чөлөөгөө боолгуулах, өмнөөсөө шийдвэр гаргуулах, цагдуулах, өөрөө хүсээгүй зүйлээ хийх, дарамтлуулах гэж бид ТЭДНИЙГ сонгодоггүй. Энэ бол хайр биш.
Дуртайд ХҮЧТЭЙ
"Багш нартай чинь уулзахад хичнээн урамтай" гэж эмээ минь намайг магтдаг байж билээ. Нүүр улайхгүй. Харин дүүг маань багш нар нь хичээлдээ дургүй, дуртай ганц хоер хичээлээ л хийдэг гэж эмээгийн "нүүрийг түлдэг" байж. Яагаад төрсөн эгч дүүс ийм өөр байдаг байнаа гэж эцэг эхийн хуралд сууж орж ирэх бүртээ хэлнэ. Химийн хичээлийн багш нь танай хүүхэд үелэх системээ ч мэдэхгүй гэж "ховлож", эмээ дүүг маань зэмлэхэд "Тэр хэдэн томьео чинь амьдралд ямар хэрэгтэй юм. Би ус уухаас биш, ууж байхдаа энэ ийм томьеоноос бүтсэн дээ гэж бодохгүй биз дээ" гэж таг болгосон байгаа юм. Энэ бүхнээс хэн хожсон гээч, миний дүү.
Friday, September 9, 2016
Гуравдагч орны иргэн болохоор!!!
Гуравдагч орны иргэн болохоор!!
Бүгд тэгш эрхтэй гэгддэг ч үнэндээ тийм биш. Ялангуяа ГУРАВДАГЧ орны иргэн бол бүр ч биш.
Аливаа өрсөлдөөн, боломжийн төлөөх тулаанд хүч чадал, мэдлэг боловсролоосоо болж биш гуравдагч орны иргэн учраас гурван алхмын хойноос, ижил бус шугамаас оролцох яг тэр үед ядаж муу зүүн европт төрсөн байсансан бол гэсэн ад чөтгөрийн бодолд хэдийнэ эзэмдүүлэх юм.
Бүгд тэгш эрхтэй гэгддэг ч үнэндээ тийм биш. Ялангуяа ГУРАВДАГЧ орны иргэн бол бүр ч биш.
Аливаа өрсөлдөөн, боломжийн төлөөх тулаанд хүч чадал, мэдлэг боловсролоосоо болж биш гуравдагч орны иргэн учраас гурван алхмын хойноос, ижил бус шугамаас оролцох яг тэр үед ядаж муу зүүн европт төрсөн байсансан бол гэсэн ад чөтгөрийн бодолд хэдийнэ эзэмдүүлэх юм.
Tuesday, September 6, 2016
Тэр үед л
Амьдралд ганцхан удаа өнгөрсөн цаг үе рүүгээ буцах, эсвэл хэсэг үеийг алгасаад ирээдүй рүүгээ очих боломж байдаг байсан бол та ашиглах байсан уу? Туулж өнгөрүүлсэн бүхэн минь дийлэнх нь бидний шийдвэрээс үүдэлтэй, ирээдүй минь ч бидний зорилготой салшгүй холбоотой ч гэлээ...
Saturday, September 3, 2016
Мөлжүүр ихтэй нь дээр
Өнөөдөр алдарт Битлз хамтлагийн өлгий нутаг Liverpool орчихоод ирлээ. Үнэхээр таалагдлаа. Тэгээд нэг ийм хүн зорьж ирээд сонирхчихоор зүйлтэй болгох юмсан гэж Улаанбаатараа бодож суулаа. Энэ хот хөлбөмбөгийн баг, Битлз хамтлагаараа дэлхийд данстай, өнцөг булан бүрээс гадаадын жуулчид, аялагчид зүглэсэн, хөл хөдөлгөөн ихтэй юмаа.
Төсөөл дөө...
Хөгжил дэвшил хэдийгээр сайн ч хэтийдвэл юу болохыг таашгүй. Өдөр ирэх тусам технологийн дэвшил, шинэчлэл, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн агуу гэж нэрлэгдэх бүтээлүүд биднийг гайхшруулсаар л байна. Гэвч!
Төсөөл дөө...
Subscribe to:
Posts (Atom)