Өөрт төрсөн сэтгэгдлээ яг тэр хэвээр нь буулгаж, хожмын нэг өдөр яг мэдрэмжээ мэдрэх зорилгоор эхлүүлэв Instagram: @ariuniq
Sunday, October 23, 2016
ЭРТХЭН ОЛЖ УНШИХ МИНЬ ЯАЛАА
Би гэдэг хүн утсан дээрээсээ бүх сошиал аппликэйшнуудаа устгаад яг долоо хонож байна. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө илүү цаг гаргах гэж тэр. Үнэхээр хамаагүй өөр амьдралаар амьдарч эхлээд байгаа шүү. За тэр яахав. 😁 Та нартаа нэг юм хэлэх гээд бүр бодон бодон, яаран яаран "хальтхан" ороод гарч байгаа минь энэ ээ.
Spencer Johnson-ний "Who Moved my cheese?" гээд номыг олж уншаад аливааг харах өнцөгөө өөрчиллөө гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй байх.
Монгол хэл дээр ч байдаг юм байна. "Миний бяслаг хаачив?" гэсэн орчуулгатай. Уншихад нэг их цаг орохгүй. Их энгийн хэлбэрээр бичсэн юм бна /боломж байвал англи хэл дээр уншаарай, хэл сурч байгаа хүмүүс хэлээ ч давтчихна, амьдралд хэрэгтэй мессэжийг нь орчуулгаар биш шууд ойлгоод авчихна/.
Өмч хөрөнгө, мөнгө төгрөг, сайхан ажил, хайр сэтгэл, эрүүл мэнд, сэтгэлийн амар амгалан гээд таны амьдралаасаа хүсч байгаа юу л байна түүнийг "бяслаг"-аар орлуулж, гол нь түүндээ хүрэхэд танаас шалтгаалах ямар саад бэрхшээл байна, гол нь тэрийгээ яаж давах вэ гэдгийг мааааш энгийнээр тайлбарласан байна, энэ номд.
Товчхондоо таны амьдралд ямар нэг өөрчлөлт гарахад хамгийн хурданаар маневр хийж чадсан нь хожно гэдгийг ойлгуулж өгч. Уншиж дуусаад хамгийн түрүүнд бодогдсон бодол маань "ЭРТХЭН ЭНЭ НОМЫГ ОЛЖ УНШИХ МИНЬ ЯАЛАА" байв. Тэгсэнсэн бол одоо байгаагаасаа нэг, хоёр алхмын урд алхаж байх байсан. Гэхдээ оройтоогүй ээ, учирсан нь зол.
Та хэдэн ч настай байсан хамаагүй энэ номыг заавал уншаарай. Дэлхийн алдартай хөлбөмбөгчид, бизнесмэнүүд, улс төрчид, лидерүүд хүртэл энэ богинохоон түүхийг уншсанаараа өдий зэрэгтэй яваагаа хүлээн зөвшөөрсөн сэтгэгдэл үлдээжээ. Таны зорилго юу ч байлаа гэсэн "Төөрдөг байшингаас хэрхэн бяслагаа олж авах ухаан" энд бий шүү. Нэг өдрийн өмнө ч болтугай олж уншаарай гэж зөвлөх байна 😊
Subscribe to:
Post Comments (Atom)
Bayarlalaa ene byatshan nomiig unshihaa hoishluulchaad ywaad bsiin uter turgen unshiyaa goy blog bnaa amjilt husiye :)
ReplyDelete