"Умардын Афин" гэгддэг Эдинбург хотоор хоёр хоног аялаад ирлээ. Энэ хот нь Европын аялал жуулчлалын томоохон бүс нутаг бөгөөд жилд 12 орчим сая жуулчид ирдэг. Нэгдсэн Вант Улс дотроо жуулчдаараа Лондоны дараа хоёрт ордог юм байна.
Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэгт тооцогддог. Учир нь Эдинбург нь Шотландын зүүн өмнөд хэсэгт, Төвийн Бүсийн зүүн эрэг дээр, Ферт-оф-Фортын дагуу, Хойд тэнгисийн орчим оршдогоос гадна дундад зууны үеийн болон Жорж хаадын үеийн архитектур бүхий барилга зонхилсон байдаг.
1437 оноос Скоуныг орлож Шотландын нийслэл болсон бөгөөд Шотландын парламент энэ хотод байрладаг. Эдинбургийн Хуучин тосгон, Шинэ тосгоны дүүргүүд нь 1995 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв хэмээн тэмдэглэгдсэн байдаг байна.
Хамгийн сэтгэлд бууж үлдсэн хэсэг нь Шотландын парламентийн танхимын нүүрэн талд (гишүүдийн суудлын өөдөөс харсан хэсэгт- 0:48 cекунд) хүнийг илтгэсэн хэлбэр бүхий дүрсүүд ханандаа байрлуулсан байсан. Энэ нь тэдэнд ард түмнээ төлөөлж танхимд сууж буйг нь үргэлж сануулах зорилготой байдаг ажээ.
Эдинбург, Шотланд.
2016.10.08
No comments:
Post a Comment