Tuesday, October 18, 2016

ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ТЭМДЭГЛЭСЭН ПОСТ


Яг энэ мэдрэмж миний амьдралд битгий олон байгаасай. Яагаав... Гурван жилийн өмнө л яг ингэж сэтгэлээр унаж баахан юм бодож сууснаа санаж байгаа биз дээ. Шалтгаан нь мэдэгдэхгүй. Ямар нэг юманд шаналаад байгаагаа л мэдэрч байгаа. Зүгээр л бүх юм гэнэт доош уначихсан юм шиг мэдрэмж. Гэхдээ хойноос нь тонгойж юмаа авмааргүй, тэр чигт нь хаячихмаар. Биеэ чагнаад л, амьсгалахаас ч залхуу хүрэх шиг.
Хүн тэгээд ер нь сэтгэлийн амьтан юм дөө. Амархан гуньж, амархан баярлаж, үгээр урам авч, бас үгээр үхдэг. Сэтгэл байвал юу ч байсан зүтгээд хийж, бүтээдэг. Байхгүй бол хүчлээд ч тусыг эс олдог. Гэхдээ ийм үед юу тус болохыг өөрөө ч мэдэхгүй юм. 
Ийм зүйл мэдэрч суугаа
Өөрийгөө ойлгоогүй
Нэг өдрийг юм бодож
Хэрэгтэй нь үл мэдэгдэх зүйлсийг
Эргэцүүлж суусан
Ариунаа

Яг тийм гээд үгээр бүрэн дүүрэн илэрхийлж чадамгүй, ахиж мэдэрмээргүй мэдрэмж
2016.10.16

No comments:

Post a Comment