Английн баруун хойд хэсэгт байрлах Lake District-ээр аяллаа. Нуурын хоер талын эрэг дэх ой модод, уулс гээд байгалийн үзэсгэлэнт газраараа жуулчдыг ихээхэн татаж чадсан аялал жуулчлалын бүс нутаг. Английн хамгийн цэнгэг устай нуурт тооцогддог бөгөөд Ирландын далайд цутгадаг. Далайн түвшинээс дээш 910 метрт байрлана.
Хоер эргийн хооронд 15 минут тутамд усан онгоц, завь явдаг, явах бүртээ дүүрэн хүнтэй /нэг хүний 10 паунд, хувийн усан завь түрээслэхээр бол нэг цагийн 100 паунд/ -г нь хараад багахан атаархсан. Аялал жуулчлалаа хөгжүүлж чадсан улс орон, жижигхэн нуурын эрэг дээр хүртэл зовох юмгүй амьдарч, мөнгийг хүүлж чадаж байгаад нь. За тэр яахав.
Энэ нуурын эрэг дээр 19-р зууны үеийн шилдэг яруу найргууд төрсөн түүхтэй юм билээ. Уильяам Уөртсуөрт, Жон Уилсон, Томас Арнолд зэрэг зохиолч, яруу найрагчдын шилдэг бүтээлүүд энд төрсөн гэдгээр нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс онгодоо хөглөх гэж ирдэг нь гайхалтай санагдсан. Үзэх бүртээ уйлдаг "Нуурын эргийн байшин" киноны зарим зураг авалтууд энд явагдсан гэдгийг нь мэдээд бүр ч баяртай байлаа.
2016.10.09
ЛЭЙК ДИСТРИКТ
No comments:
Post a Comment