Tuesday, October 18, 2016

ШАНТРАХ ҮЕДЭЭ УНШИХ ПОСТ



Заримдаа бүхнийг зөнд нь орхиод, буугаад өгчихмөөр үе байх юм. Яагаад заавал болгохын тулд тэмцэх естой гэж, ядарч байна гээд явж байсан зам дээрээ зүгээр л тэрийгээд хэвтээд өгмөөр. 
Хүн гэдэг амьтан мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их эмээж, айдаг юм байна. Туршиж ч үзээгүй байж, өөртөө хийсвэр айдас үүсгэж, хэзээ ч давж чадахгүй гэж тархиндаа итгүүлдэг. Гэтэл тэр нь зориглоод гагцхан том алхахад л ард нь хоцрох жижигхэн гүвээ байх нь бий.
Шантарчихаад эргээд хартал хязгаар нь үл харагдах хүсэл мөрөөдөл чинь ганцхан энэ давааны цаана байсан бол яана. Үүнийг л шүд зуугаад тэссэн бол ахиад тэмцэх, хичээх шаардлагагүй болох байсан бол харамсалтайяа? Чиний хаяж байгаа боломжийг ашиглахаар хүлээж суугаа өрсөлдөгч нараа тэгж баярлуулахгүй шүү, чи чадна. Энэ хүртэл явчихаад!!! Дараа нь харамсч суухаар...
Шантрах байсан бол анхнаасаа эхлэх хэрэггүй байсан юм. Эхлүүлчихсэн юм чинь эцсийг нь үз. 
Ганцхан хором хамгийн дуртай зүйлээ хийж өөртөө урам өгөөд, сайхан том амьсгаа аваад дайр найз минь.

No comments:

Post a Comment