Monday, July 17, 2017

АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ЭНГИЙН ТЕОРЕМ



Хайр гэж хайртай гэж хэлэхийн нэр биш. Хайрлана гэж хажуудаа хорьж цагдахын үйл биш. Хайрлаж байна гэж хаа ч явсан цуг байж, бүх цаг заваа зөвхөн түүнд зориулахын давуулсан зэрэг биш ээ. Би энэ удаад эрхэмсэг, ухаалаг бүсгүйчүүддээ ганцхаан мессэж л хүргэх гэсийм.

Tuesday, June 6, 2017

"БҮСГҮЙ" ХЭМЭЭХ МӨНХ НАСТ САРНАЙ



      "Хөөе алив тэр урд сууж байгаа хүн, энэ эмээд суудал тавиад өгөөдхөөч" гэхэд нөгөө эмээ "эгч нь зүгээр ээ, хоёрхон буудал явна. Тэгээд ч тэнд над шиг л нэг хөгшин сууж байна. Адилхан настай хүнийг яаж бос гэхэв" гэсэн яриа пиг дүүрэн хүнтэй автобусанд өнөөдөр болов. Насаараа бараг л чацуу болов уу гэмээр, бас тэрүүхэндээ ганган, "суудал эзлэгч" эмээгийн хажууд би зогсож явж таарав. Эмээ их л ундууцангуй эргэж нэг харснаа "Над шиг л хөгшин гэчихжээ, би хамаагүй... Эрүү өвдөг..." гээл амандаа бувтнаж өгөх нь тэр. Тэгснээ цүнхнээсээ жижиг толь гаргаж ирээд хальт өөрийнхөө царайг харж, уруулаа хооронд нь ганц үрснээ, хажууд нь өөрийнх нь үйлдлийг ажиглан зогсоо надаас тэрүүхэн тэндээ санаа зовсон болтой толио гялс цүнхэндээ далд хийн, төв царайлж цонх руу харан суув. 

ХҮҮХДЭД ЗОРИУЛААГҮЙ ХҮҮХДИЙН КОНТЕНТ



Кино театрт охинтойгоо хүүхэлдэйн кино үзэх гэсэн биш хэлмэрч хийсээр байгаад таарлөө. Хөөрхий минь дүрсийг нь харж, тас тас хөхөрч баясаж байгаад, миний хааяа нэг хүмүүсийн тав тухыг алдагдуулахгүймсэн гэсэндээ шивнэж хэлсэн ганц хоёр өгүүлбэрээр л тэр контентийг дүгнээд гарч ирэх шиг боллоо. Хүүхдэд зориулсан үзвэр байтал доороо хадмал орчуулгатай байх чинь ёстой балай хог байна.

АРИУНАА ЦЭМЦИЙСЭН НЬ



       За сайхан мэдээтэй... Цаад Ариунаа чинь цэмбийгээд л явчихлаа гэдэг шиг 😊
Би их хөлрөмтгий хүн юм байгаа юм аа. Жаахан спорт хийхээр л, эсвэл 5 минут хэртэй хурдан алхах төдийд л хамаг бие хөлрөөд, усан хулгана болчихно. Эсвэл халуун цай, хоол идчихээр хамар дээр хөлс бурзайгаад сууж байдаг. Багаасаа л тийм байсан. Хамгийн хэцүү нь янз бүрийн нимгэн хувцас өмсөхөөр (ялангуяа зуны улиралд) амархан норчихдог, гарын алга маш их хөлөрдөг, байнга арчих шаардлагатай болдог байлаа. Олон ч хөлс дарагч хэрэглэж үзсэн, сайн гэсэн тос бүрийг түрхсэн ч хэсэг барьж байгаад л ахиад л норчихдог байсан. БАЙСАН гээд байгаагийн шалтгаанаа одоо тайлбарлах гээд байна шүү 

ТӨСӨӨЛӨЛДӨӨ ХҮЛЭГДЭГЧ


    Бодит байдал биш, төсөөлөлдөө хүлэгдэж амьдрагсдын нэг нь би. Ургуулан бодох чадвар өндөр, ядаж байхад тэрэндээ 100 хувь итгэдэг. Гэм нь үүнээсээ болж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч шаналгадаг. Хэзээнээс ийм болсноо мэдэхгүй. Нэг л мэдэхэд хэт эмзэг, итгэлээ их амархан алддаг нэгэн болчихож. Гэхдээ анхнаасаа ийм байгаагүйгээ л санаж байна. 

УЧРАЛ БҮР УЧИР ШАЛТГААНТАЙ



        Энэ хорвоо дээр санаандгүй учрал байдаггүй гэдэгт би итгэдэг. Бүгд ямар нэг байдлаар учир шалтгаантай, холбоотой, өгөгдөлтэй. Зарим нь зөрөөд өнгөрөх төдий хоромд шинэ санаа төрүүлж байхад, нөгөө нь тусч зангийн хариуд ус цацаж, сургамж өгч байх жишээтэй. Өөр нэг нь таны хэлсэн ганцхан үгнээс урам авч, илүү их амжилтын төлөө зүтгэж байхад зүрх сэтгэлийг шархлуулж, ахиж хэнд ч сэтгэлээ нээмээргүй болтол шаналгах нэгэн бий. Гэхдээ энэ бүхний аль нь ч бай санаандгүй тантай учирсан зүйл биш. Хамаарлын хуульд зааснаар биднээс үл шалтгаалан хамааралтай хүмүүстэйгээ бид өөрийн эрхгүй уулздаг гэсэн байдаг.
Бодоод үз дээ...

АВТОБУСНЫ АРЫН СУУДАЛД ТӨРСӨН БОДРОЛ



   Үнэнч гэх үгийг юутай жишиж хэлбэл гэрлэж амжаагүй, нас залуу нэгэнд ойлгогдож, утга дүйх юм бол гэж бодож явлаа. Яг цав дайх үг төдий л олдохгүй байсан юм. Харин өнөөдөр автобусны хойд талын суудалд сууж явахад сонин ч гэмээр, нэг тийм мэдрэмж зурсхийн ороод ирэх нь тэр. 
Хэн ч ирээд алив бос гэхгүй, тэнд л суусан бол урд хаалгаар ямар хүн орж ирж байгаа нь үнэндээ сонин биш, хэн хөлөн дээр гишгичих бол гэж эмээж явахгүй, хэн араас цүнх ухчих бол гэж айлтгүй, жолооч гэнэт тормослоход бариулнаас бариагүй байсан ч гунхаад уначихааргүй ХАМГИЙН ТААТАЙ, ҮНЭНЧ, бас АЮУЛГҮЙ мэдрэмж төрүүлэхүйц орон зай тэр хэсэгт л байх шиг. Тэгээд би яг энэ мэдрэмжийг агуулж чадсан гэрлэлт л хамгийн аз жаргалтай, нэгнээ хардсан муйхар зангүй, алдчихвий гэсэн эмээлтгүй, нураад унахвий гэсэн айдасгүй амгалан тайван байх юм байна гэж бодож суулаа.