Өөрт төрсөн сэтгэгдлээ яг тэр хэвээр нь буулгаж, хожмын нэг өдөр яг мэдрэмжээ мэдрэх зорилгоор эхлүүлэв Instagram: @ariuniq
Saturday, October 29, 2016
ХЭЗЭЭНЭЭС
Хэзээнээс ийм болчихов доо хоёулаа, хайрт минь
Хагацал үл салгах мэт нэгнээ хайрласан цаг саяхан
Харин одоо хар даа, асуудал үүсэх бүрт бурууг нөгөөгөөсөө эрж
Харамсахгүй мэт булай үгсийг чөлөөтэй чулуудах болж.
Хайр гэх үгийн илэрхийлэл болсон үе чи бид хоёрт байсаан
Хүн бүхэн эргэж харам аз жаргалын гэгээ бидний нүдэнд асдагсан
Харин одоо хардаа, чи миний нүд рүү, би чинийх рүү
Хаана байна, хэзээ ч бөхөшгүй мэт байсан тэр тод оч?
Sunday, October 23, 2016
ЭРТХЭН ОЛЖ УНШИХ МИНЬ ЯАЛАА
Би гэдэг хүн утсан дээрээсээ бүх сошиал аппликэйшнуудаа устгаад яг долоо хонож байна. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө илүү цаг гаргах гэж тэр. Үнэхээр хамаагүй өөр амьдралаар амьдарч эхлээд байгаа шүү. За тэр яахав. 😁 Та нартаа нэг юм хэлэх гээд бүр бодон бодон, яаран яаран "хальтхан" ороод гарч байгаа минь энэ ээ.
Spencer Johnson-ний "Who Moved my cheese?" гээд номыг олж уншаад аливааг харах өнцөгөө өөрчиллөө гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй байх.
Tuesday, October 18, 2016
ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ТЭМДЭГЛЭСЭН ПОСТ
Яг энэ мэдрэмж миний амьдралд битгий олон байгаасай. Яагаав... Гурван жилийн өмнө л яг ингэж сэтгэлээр унаж баахан юм бодож сууснаа санаж байгаа биз дээ. Шалтгаан нь мэдэгдэхгүй. Ямар нэг юманд шаналаад байгаагаа л мэдэрч байгаа. Зүгээр л бүх юм гэнэт доош уначихсан юм шиг мэдрэмж. Гэхдээ хойноос нь тонгойж юмаа авмааргүй, тэр чигт нь хаячихмаар. Биеэ чагнаад л, амьсгалахаас ч залхуу хүрэх шиг.
ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨӨС АМЬДАР
Эрүүл л байвал амьдралд инээх шалтгаан мундахгүй ээ. Өнөөдөр өглөө та ямар ч өвчин мэдрэхгүй сэрсэн бол өөрийгөө дэлхийн нийт хүн амын 30 хувиас илүү аз жаргалтайд тооц гэж уншиж байхдаа утгыг нь нэг их ойшоолгүй өнгөрч байж. Бидний бие цогцос ганцхан хувь, эд эрхтэнд сэлбэг гэж заяагаагүйгээс хойш эдэлгээгээ урт байлгахын тулд эртнээс л гамнаж, өөрөө л эрүүл биеэ хайрлаж амьдрах хэрэгтэйг ойлголоо. Ходоод хогийн сав биш, эрүүл мэнд тоглоом биш. Өвдсөн бол өөр хэний ч биш бидний таны л хохь болох учраас яг одооноос л биеэ бодоорой.
ИЖИЙ НЬ ОЛЖ ҮЗЭЭД УЙЛАХ ВИЙ, ДҮҮ МИНЬ!
Махаа тасдан байж төрүүлсэн үр минь шүү дээ гэж голдоо ортол гомдох вий.
Хүн бүр өсвөр насыг тойрч биш дайраад өнгөрдөг хойно үсчсэн, цовхочсон, сарвалзсан зан гарахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ хэмжээ хязгаар гэж бий. Эхийгээ үхээсэй гэж хараах хүртэл бол огт биш.
Магад энэ хүүхдийн ээжид ганцхан буруу бий. Охиндоо тайван зааж зөвлөн тайлбарлахын оронд шууд хувийн орон зайд нь халдаж, хүчээр таслан зогсоохыг оролдсон гэмээнэ. Гэхдээ л эх хүн хэзээ байтлаа хүүхдэдээ мууг санаж, хорлохыг хүсээ аж дээ. Чадах ч үгүй.
Том болсон мэт мэдэрдэг, хэнээр ч юм хэлүүлмээргүй санагддаг өсвөр нас, өнгөрсөн үе хүн бүхэнд л бий. Биеэ даачихлаа, өөрөө өөрийнхөө бөндгөрийг мэдэх цаг нь боллоо гэсэн бодол тээж, том толгойлж явах үед, ээжийгээ надад юм хэлээд, хэлсэн үгийг нь тоохгүй гөжүүдлэн зогсоход минь цохиод авч билээ.
ОНГОД ХӨГЛӨГЧ LAKE DISTRICT
Английн баруун хойд хэсэгт байрлах Lake District-ээр аяллаа. Нуурын хоер талын эрэг дэх ой модод, уулс гээд байгалийн үзэсгэлэнт газраараа жуулчдыг ихээхэн татаж чадсан аялал жуулчлалын бүс нутаг. Английн хамгийн цэнгэг устай нуурт тооцогддог бөгөөд Ирландын далайд цутгадаг. Далайн түвшинээс дээш 910 метрт байрлана.
Хоер эргийн хооронд 15 минут тутамд усан онгоц, завь явдаг, явах бүртээ дүүрэн хүнтэй /нэг хүний 10 паунд, хувийн усан завь түрээслэхээр бол нэг цагийн 100 паунд/ -г нь хараад багахан атаархсан. Аялал жуулчлалаа хөгжүүлж чадсан улс орон, жижигхэн нуурын эрэг дээр хүртэл зовох юмгүй амьдарч, мөнгийг хүүлж чадаж байгаад нь. За тэр яахав.
ШОТЛАНД- ЭДИНБУРГ ХОТООР АЯЛСАН НЬ
"Умардын Афин" гэгддэг Эдинбург хотоор хоёр хоног аялаад ирлээ. Энэ хот нь Европын аялал жуулчлалын томоохон бүс нутаг бөгөөд жилд 12 орчим сая жуулчид ирдэг. Нэгдсэн Вант Улс дотроо жуулчдаараа Лондоны дараа хоёрт ордог юм байна.
Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэгт тооцогддог. Учир нь Эдинбург нь Шотландын зүүн өмнөд хэсэгт, Төвийн Бүсийн зүүн эрэг дээр, Ферт-оф-Фортын дагуу, Хойд тэнгисийн орчим оршдогоос гадна дундад зууны үеийн болон Жорж хаадын үеийн архитектур бүхий барилга зонхилсон байдаг.
GIRLS DAY OUT IN LONDON
Дэлхийг тойрч аялна гэсэн мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биелж л байна. Үүргэвчээ үүрээд хаа сайгүй явнаа. Очих газар их, уулзах улс олон, үзэх зүйл мундашгүй байна даа. Лондон үнэхээр таалагдсан жуулчны хувьд, гэхдээ тавтай амьдрах хот биш юм шиг ээ.
ШАНТРАХ ҮЕДЭЭ УНШИХ ПОСТ
Заримдаа бүхнийг зөнд нь орхиод, буугаад өгчихмөөр үе байх юм. Яагаад заавал болгохын тулд тэмцэх естой гэж, ядарч байна гээд явж байсан зам дээрээ зүгээр л тэрийгээд хэвтээд өгмөөр.
Хүн гэдэг амьтан мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их эмээж, айдаг юм байна. Туршиж ч үзээгүй байж, өөртөө хийсвэр айдас үүсгэж, хэзээ ч давж чадахгүй гэж тархиндаа итгүүлдэг. Гэтэл тэр нь зориглоод гагцхан том алхахад л ард нь хоцрох жижигхэн гүвээ байх нь бий.
Subscribe to:
Posts (Atom)