"Пинтүү үст" бид хоёр хүүхдэдээ нэр өгөхөөр болов оо. Анхны хүүхэд болохоор нэрэнд нь чухам ач холбогдол өгөөд л, охиныхоо эмээ өвөө нар, нагац, авга ах эгч нар, буурай өвөө эмээгээс нь асуугаад, санал болгосон нэрсийг нь будаанд хийгээд шигчихээр болсон юм. "За тар гоё нэр бичиж хийгээрэй, хүн аймар нэр гараад ирвэл өгөхгүй шүү" гээд л, манай хүн чухал царайлчихсан хэлж байна. Хүмүүс бүгд цуглаад л дор дороо цаасан дээр бичээд хуйлаад будаа руу хийгээд л байлаа. Шигшиж шигшиж, нэг нь гарч ирэхээр нь харсан чинь "Энх-Ариун”. Тэгсэн хадам аав “өө миний өгсөн нэр байна гэсэн чинь нөхөр бид хоёр хоёулаа өөд өөдөөсөө харснаа аймар санаа алдаж билээ.
Миний нэр Ариунаа, манай хүнийх Мөнх
гэсэн үе орсон юм л даа. Уг нь бид хоёрын нэрний дундаас л гаргаж ирсэн юм шиг
байгаа юм. Ямартай ч за зү болоод л хүмүүс гараад явлаа. Тэгээд ямар хүүхдээ
Энкээ гэж дуудах юмуу, эсвэл Ариунаа Ариунаа гээд өөрийнхөө нэрийг дуудаад
байх юмуу, надад лав таалагдахгүй байна, ийм нэр өгөхгүй шүү гээд би ч гүрийчихлээ.
"Тэгвэл энд байгаа өөр нэрнээс нь гайгүйг нь харж байгаад өгчихье л дөө" гэсэн чинь байхгүй ээ, Цахирмаа, Уламбаяр, Бадам хэн ч билээ..... Тэгсэн нөхөр "за, хоёулаа өөрсдөө бодож олъё, нааш ир" гээд фейсбүүк ухаад суучихлаа. Байдаг л нэрс байна шдээ, өөр гоё нэр байхгүй юмуу гээд л, баахан хайлгав. Пинтүү үст, “Заза Номин гээд л өгчихье тэх үү” гэхээр нь би, тэгвэл ард нь "“Гоо” нэмье, Эмэгтэй хүүхэд юм чинь".

Уухайн тас хоёулаа маргааш нь дүүрэг ороод л, хүүхдэдээ
гэрчилгээг нь авчлаа. Дараа нь хадам аав харсан аа, "Номингоо нь гоё юм байна өө" гэсэн. Гэхдээ дотроо жаахан гомдсон л байх. Энх-Ариун, Цахирмаа, Уламбаяр гэсэн
нэртэй хүмүүсийг муухай нэртэй гэх гээгүй юм шүү. Зүгээр л аав ээж нь хүүхдэдээ
өөрсдөдөө таалагдсан нэрээ л өгчих хэрэгтэй юм шиг байна лээ. Хэдий будаа
шигших уламжлалтай ч гэсэн, хүүхдийн насан туршдаа “өргөж” явах нэр болохоор.
No comments:
Post a Comment