Sunday, May 1, 2016

Гүнжийн алтан шаргал үс



Өчигдөр охины минь төрсөн өдөр болж, давхар сайн өдөр нь тохиосон тул даахийг нь үргээсэн юм. Хамгийн эхэнд буурай өвөө нь үсэнд хүрэхээс эхлээд л охин минь уйлаад, тэр хавиар нэг юм болов оо. Миний үсийг яаж хайчилж чадаж байнаа, би одоо яахын, Батукад юу гэж хэлэхийн /цэцэрлэгийн ангийнх нь "залуу"/, буцааж наа л гэнэ. Тэгэхээр нь миний охин үсээ хүмүүсээр ингээд жаахан жаахан хайчлуулаад байвал сүүлд нь гоё гүнжийн алтан шаргал үстэй болдог байхгүй юу гэж аргалж байгаад нэг юм дууслаа. 

Орой нь үсчин орохоор явж байтал замын турш
Одоо ингээл гүнжийн үстэй болчихно тэ гэсээр байв. Би ч тэгнэшдээ гүнжээ гэж хөөргөж дагуулж ороод, үсчин рүү нь нүдээ ирмэнгээ Сайн байна уу, охиноо гүнжийн алтан шаргал үстэй болгох гэсэн юмаа, танайд шидтэй хүн байдаг гэсэн гэж хэлэхдээ амныхаа хөдөлгөөнөөр үсийг нь хусуулах юмаа гээд үзүүлтэл ойлгодоггүй ээ. Тэр хавийн бүх хүн над руу энэ одоо галзуу юмуу гэсэн харцаар хараастай /Яджийхад эгч өдөржин тогоо барьцан будаг шунх ч үгүй, үс мүс сэгсийцэн, яг ажимма дээрээ тавьцан/ 
tongue emoticon
 Охин болохоор үсчин бид хоёрын хооронд нүдээ ээлжилж гүйлгээстэй. Тэгээд нэг юм ойлголцоод суудал дээр нь суув аа. 

Үсээ хусуулсныхаа дараа охин За, хаа байна гүнжийн үс?? Шууд гараад ирдэггүй байхгүй юу миний охин. Бага багаар ургана гэсэн чинь л өө та одоо, би тэгээд цэцэрлэгтээ яаж явахын гэсээр л унтлаа. Шөнөжин л зүүдэндээ хүнтэй зодолдоод, үгүй ээ өгөхгүй, миний үсийг өг гээл тийчилж хонов 
smile emoticon
 Өглөө надаас үсээ нэхээд, би ер нь гүнжийн үс биш, хуучин үстэйгээ л байя тэх үү гэж гуйгаад, одоо нөхөр бид хоёр гүнжийн алтан шаргал үсний эрэлд гарцан хорооллыг самнаж явна өө. Яах гэж гүнж мүнж яриваа. Алтан шаргал ч гэдэг нь бас юувдээ 
smile emoticon
 Яджийхад Батука бас үс мүс хардаг л залуу байсан байгаа байхгүй юу :)
tongue emoticon

1 comment:

  1. Үс авсны дараа сайн харж байхгүй бол зан аашанд нь өөрчлөлт ордог гэхийн билээ.

    ReplyDelete