Сэтгүүлч гэдэг мэргэжил эзэмшсэндээ өнөөдөр сэтгэл бахдам байлаа. Танхимд сууж байсан хүмүүсийн дундаас нэг франц охин хөөөх чи нээрээ сэтгүүлч юм уу гэхтэй зэрэгцэн бусад орны хүмүүс монголд сэтгүүлчээр ажиллах ямар вэ, би сэтгүүлч болох юмсан гэж мөрөөддөг байсан, чи азтай юмаа гэж дуу дуугаа авалцаж бөөн асуулт асуух юм. Энэ мэргэжлийг сонгосондоо дотроо бяцхаан хөөрч, асуултад үнэнхүү аз жаргалтай хариулж суулаа. Зарим нь чиний fan page байдаг уу ч гэж асууна лээ.
Бидний мэргэжил монголд тэдний бодож, сэтгэж байгаа шиг үнэтэйд тооцогдож, авдаг цалин, ажиллах нөхцөл бүхэн дээшилж, бид өөрсдөө мэргэжилдээ эзэн болж, би сэтгүүлч гэж хүн бүхний чаддаггүйг чаддаг мэт бардам байж, сэтгүүлч гэх төдийд дарга нь цэрэгтэйгээ босдог байсан цаг эргээд ирээсэй гэж үнэхээр их хүслээ.
Манчестер, 2016.08.01
No comments:
Post a Comment