Даарч байна. Хүйтэн байна. Дагжин чичирч байна...
Нүдээ нээгээд харлаа. Хав харанхуй. Чив чимээгүй. Гараараа эргэн тойрноо тэмтчин, хаана байгаагаа мэдрэх гэж оролдлоо. Гар минь хөдөлсөнгүй. Ганцхүү цэв хүйтэн төмөр хавтан дээр хэвтэж байгаагаа мэдэрлээ. “Ойлгосонгүй, яагаад би энэ харанхуй, хүйтэн өрөөнд, ганцаараа бас ямар ч хувцасгүй нүцгэн хэвтэж байдаг билээ?” Босъё уу гэвч, бие минь хөдөлсөнгүй. “Ерөөсөө хэн нэгнээс аврал эрье” хэмээн амаа нээтэл...
Гэнэт шуррр хийх чимээ гарч, миний хэвтэж байсан төмөр хавтанг хэн нэгэн татав. “За та, хүнээ ав даа” гэх дуунаар хэн нэгэн цурхиран уйлж байлаа. Миний ээж. “Ээж ээ, ээж. Та яагаад уйлаад байгаа юм бэ? Ээж ээ, намайг босгоод өгөөч, би биеэ хөдөлгөж чадахгүй байна.” Гэвч тэр миний хэлснийг сонссонгүй бололтой, намайг тэврээд уйлаад л байлаа. “Миний үр, ээжийн үр, даанч яав даа...”
Байз, би үхчихэж., яагаад? Хамгийн сүүлд юу болсныг, би яагаад энд ирснийг, учир шалтгаан нь юу болохыг бодож олмоор байвч, би юу ч санахгүй байлаа. Итгэмээргүй юм. “Ээжээ намайг эндээс аваад яваач дээ” гэж дотроо мянгантаа хашгирч байвч тэр намайг сонсохгүй хэвээр... Цэв хүйтэн болж хөшсөн биеийг минь хадгаар ороон авсанд хийж, дээрээс минь хүнд тагаар түгг хийтэл хаах тэр бүхнийг би өөрөө харж байлаа. Нас барсан хүн бүр өөрийгөө энэ хорвоогийн хүн биш болсон гэдгийг анх ингэж л мэдэрдэг байх даа хэмээн тэрхэн хугацаанд би бодож амжсан юм.
Ахиад л хав харанхуй, чив чимээгүй, жихүүдэс төрүүлэм мэдрэмж. Ахин гэрэл мэлсхийж, авсны тагийг хэн нэгэн нээлээ. Харин энэ удаад олон хүн намайг тойрон зогсож байх нь тэр. Миний дотны найзууд, миний хайртай хүмүүс, миний ажлын хамт олон, ганц нэг зүс харж байсан хамаатны садангууд, бас намайг үзэн яддаг “байсан” хүмүүс. Бүгд цуглажээ. Намайг сүүлийн удаа харах гэж. “Гэхдээ яг энэ байгаа байдлаар минь тэд намайг сэтгэлдээ бүү хадгалж үлдээсэй...”
Тэд тагийг хаалаа. “Ингээд би мөнхийн харанхуйд ганцаараа үлдэж байгаа юм байх даа?” гэж бодохуйяа, “Үгүй ээ, битгий. Намайг битгий орхиоч дээ. Би үхээгүй, би бүхнийг мэдэрч байна, намайг сонс л доо.” Харин хэн ч намайг сонсоогүй юм. Тагийг хааж, алхаар хадсан юм. Намайг шатаасан юм. Хүв хүйтэн хөрсөн бие минь галын дөлөнд дулаацаж, халж, шатаж эхэллээ. Энэ л дутаж гэнэ. Одоо би үнс болсон. Энэ хорвоод хумхын тоос болж хувирсан. Харин...

No comments:
Post a Comment