
Түнэр харанхуйд гэрэл гэгээ болж орж ирсэн чи минь,. Чамд л итгэхийг хүсэж, чамаар л сэтгэл зүрх минь тэжээгдэж, чиний л төлөө амьдарч байгаа мэт санагдана. Хэн нэгэн бидний хайранд атаархах бүрт, энэ л хайр минь өөр бусад хэний ч хайраас илүү агуу, илүү хүчтэй, илүү бодит мэт бодогддог. Чамайгаа харах бүрт би бүр байж ядан зүрх минь оволзон байдаг. Өмнөөс минь зөөлөн инээмсэглээд, "Би чамдаа хайртай" гэж хэлэхэд би энэ хорвоогоос дээш хөөрөн үүлэн дээр хөвөх мэт,.. юутай ч зүйрлэмгүй тийм л аз жаргалыг мэдэрдэг. Чи минь байхгүй бол би чинь хэндээ туньж, хэнээр аргадуулж, хэнээсээ хайр халамжийг мэдрэх юм бэ,..
Чи бид хоёр урьд насандаа аз жаргалыг ханатлаа мэдэрч чадаагүй хайрын бурхад. Чи бид хоёр учирах л учиртай байсан хайрын зөрлөг. Тиймдээ ч энэ насандаа тэрхүү хайрын амтыг ханатлаа мэдэр гэж хувь заяа минь биднийг учруулсан.
Өмнө нь хэнд ч, хэзээ ч ингэж тэмүүлж, сэтгэл алдарч байсангүй, байх ч үгүй. Миний хайраа,.. чи минь миний хувьд алдаж боломгүй амин хайрт эрдэнэ юм шүү,.. Би ганцхан чинийх, чи зөвхөн минийх гэдгийг мэдрэх бүрт, тэнгэр минь ийм эр хүнийг надад заяасан тандаа баярлалаа хэмээн хэлэхийг хүснэм.
Чи минь ус нь бол би загас нь, чи минь шувуу нь бол би тэнгэр нь, чи минь агаар нь бол би цэцэг нь, чи минь амьдрал нь бол би аз жаргал нь байя хайрт минь,..
Чинийхээ хувьд төгсөж үл болох эхлэл чинь байхсан,...
БИ ЧАМДАА ХАЙРТАЙ
2010.03.31
2010.03.31
No comments:
Post a Comment