Saturday, November 12, 2016

ЖОН РИЛАНДЫН НОМЫН САН



  Манчестер хот дахь Жон Риландын номын сантай танилцлаа. 1900 оны 1 сарын 1-нд нээгдэж байсан уг өргөө тухайн үедээ Викториа их сургуулийн номын сан байсан түүхтэй. Харин 1972 онд Манчестерийн их сургуулийн номын сантай нэгтгэн өргөтгөжээ. 


2012 оны байдлаар 250 мянга гаруй төрлийн ном зохиол, нэг сая гаруй эх бичвэрийг хадгалж байсан тоо баримт байна. Эдгээрээс хамгийн эртнийх нь 410 гаруй жилийн түүхтэй (1501) Алдины цуглуулга юм.

Жон Риландын эхнэр хатагтай Энрикюта Аугустин Риланд энэхүү цуглуулгыг номын сандаа авахаар 210 мянган фунт стерлинг төлж байжээ. Номын сангийн дотоод засал яг хуучны хэв загвараар тэр чигээрээ (бие засах газар нь хүртэл 😊).

Надад хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь Ийгл пресс нэрээрээ алдартай Columbian press. Сэтгүүл зүйн түүхийн олон номд өгүүлэгддэг бар хэвлэлийг анх удаа нүдээрээ үзэх үнэхээр гайхалтай байлаа.

Манчестерт ирвэл заавал үзэж сонирхоорой.

No comments:

Post a Comment