Friday, August 21, 2015

Охиндоо нэр өгсөн паян

     
"Пинтүү үст" бид хоёр хүүхдэдээ нэр өгөхөөр болов оо. Анхны хүүхэд болохоор нэрэнд нь чухам ач холбогдол өгөөд л, охиныхоо эмээ өвөө нар, нагац, авга ах эгч нар, буурай өвөө эмээгээс нь асуугаад, санал болгосон нэрсийг нь будаанд хийгээд шигчихээр болсон юм. "За тар гоё нэр бичиж хийгээрэй, хүн аймар нэр гараад ирвэл өгөхгүй шүү" гээд л, манай хүн чухал царайлчихсан хэлж байна. Хүмүүс бүгд цуглаад л дор дороо цаасан дээр бичээд хуйлаад будаа руу хийгээд л байлаа. Шигшиж шигшиж, нэг нь гарч ирэхээр нь харсан чинь "Энх-Ариун”. Тэгсэн хадам аав “өө миний өгсөн нэр байна гэсэн чинь нөхөр бид хоёр хоёулаа өөд өөдөөсөө харснаа аймар санаа алдаж билээ. 

        Миний нэр Ариунаа, манай хүнийх Мөнх гэсэн үе орсон юм л даа. Уг нь бид хоёрын нэрний дундаас л гаргаж ирсэн юм шиг байгаа юм. Ямартай ч за зү болоод л хүмүүс гараад явлаа. Тэгээд ямар хүүхдээ Энкээ гэж дуудах юмуу, эсвэл Ариунаа Ариунаа гээд өөрийнхөө нэрийг дуудаад байх юмуу, надад лав таалагдахгүй байна, ийм нэр өгөхгүй шүү гээд би ч гүрийчихлээ. 

Бас нэгэн төрөлтийн паян

      Төрөх сүүлийн хугацаа болсон ч охин минь гэдсэндээ баймаар санагдсымуу яасын, гарч ирдэггүй ээ. Жирэмсний сүүлийн үеийн хордлоготой, даралт өндөртэй байсан учраас эмнэлэгт хэвтэж байгаад төрөхөөр болсон юм. Нэг хонолоо, хоёр хонолоо, арав хонолоо байдаггүй. Эмч сүүлдээ "за маргааш чамайг сэдээлтээр төрүүлнэ ээ" гэхэд нь би эмчдээ "Үгүй ээ, хоёр дахь өдөр миний муу өдөр, өнөөдөр л төрчихье, тэх үү?" гээд ятгасаар байгаад /үнэн зоргоороо/ өнөөх сэдээлтийн эмийг нь тавиулав аа. 

     Намайг эрэгтэй эмч эх барьж авахаар болсон юм. Эгч бөөн маяг. Хөлөө сайн дэлгээд өг гэсэн чинь ичээд л, сандраад л хаха. За тэгээд сэдээлтийн эмээ тавиулчихаад төрөх тасаг руу шилжив ээ. Үүдээр нь яваад л орсон, энд тэнд нээх том том гэдэстэй, памперстай хүүхнүүд асрагчаараа хөтлүүлчихсэн, уйлаад л, чирүүлээд л явахын. Өвдөлт өгч эхлээгүй хүнд тэр чинь бараг за би хаана ороод ирчихвээ л гэмээр санагдаж байгаа юм чинь. Эхний дөрвөн цаг өвдөлт байдаггүй ээ, хүмүүс уйлаад энд тэнд хүүхдүүд төрөөд байхад, эгч гар утсаараа тоглочихсон, зугаатай нь аргагүй сууж байгаан. Тав дахь цагаас хэрэг бишдлээ.